Гараа савандаж угаацгаая

Бэлгийн замын халдварт өвчнүүд

15:45 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 Зорилго: Энэхүүү сэдвийг 7-11 дүгээр ангид тухайн сурагчдын ерөнхий мэдлэг, өмнөх төсөөлөл, нас биеийн онцлогт тохируулан арга зүйн боловсруулалт хийж, хичээлээ заахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Иймд эрүүл мэндийн хичээл зааж байгаа багш та бүхэн нэгж болон ээлжит хичээлийн бэлтгэлээ хангахдаа бидний нийтэлсэн мэдээллийг зөв боловсруулан оновчтой ашиглахыг хүсье. Мэдээлэл гэсэн хэсэгт зөвхөн багш танд зориулсан, мэдлэгийн санд нэмэр болох мэдээллийг оруулсан тул шууд сурагчдад дамжуулж болохгүйг анхаарна уу.

Аргачлал:

Хичээл 1

БЗДХ-ын талаарх мэдээллийг сурагчдаар гаргуулах, нэмэлт мэдээлэлийг тарааж өгөх материал болгон ажиллуулах арга зүйгээр шинэ мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Бэлэг эрхтнээр дамжин халдварладаг халдваруудыг бэлгийн замаар дамжих халдвар гэж ерөнхийд нь нэрлэдэг. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох үед халдварлах өвчнүүдийг бэлгийн замаар дамжих халдварууд гэнэ. Зөвхөн бэлгийн замаар дамжина гэвэл өрөөсгөл ойлголт. Зарим халдварууд эхээс хүүхдэд, цусаар дамжин халдварлаж болно. Гэхдээ халдвар тархах хамгийн түгээмэл зам бол бэлгийн хавьтал юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг 20 гаруй нэр төрлийн өвчин дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн байдгаас тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомонад, бэлэг эрхтний үү, бэлэг эрхтний хомхой, гепатит B,C,D, ХДХВ/ДОХ өвчин манай хүн амын дунд элбэг тохиолддог.

Мэдээлэл:

Сүүлийн жилүүдэд манай оронд бүртгэгдэж буй БЗДХ-ын тоо нэмэгдсээр байна. Ихэнх БЗДХ-ыг цаг алдалгүй, шуурхай оношлуулбал хялбархан бөгөөд түргэн эмчлэгдэх боломжтой. Харин БЗДХ-ыг цаг тухайд нь эмчлүүлэхгүй бол бусад эрхтэн тогтолцоог хамран гэмтээх, үргүй болгох (эмэгтэй, эрэгтэй хүмүүс адил), заримдаа түүнээс ч ноцтой аюулд хүргэж болно. Түүнээс гадна БЗДХ-тай хүмүүс ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Учир нь БЗДХ-ын үед гарсан шарх, үрэвсэл нь ХДХВ бие махбодод нэвтэрч орох үүд хаалга болж өгдөг.

БЗДХ

Шинж тэмдгүүд

Эмчилгээ

Хламид

Шээх үед өвдөж, халуу оргих, бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах. Гэхдээ ихэнх тохиолдолд, ялангуяа эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн хэдий ч халдвар тараасаар байдаг аюултай.

Антибиотикоор эмчлэгдэнэ.

Заг хүйтэн

Шээх үед өвдөж, халуу оргих, бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрдэг. Зарим тохиолдолд шинж тэмдэггүй (ялангуяа эмэгтэйчүүдэд) явагдах ч халдварыг тараасаар байдаг.

Антибиотикоор эмчлэгдэнэ.

Тэмбүү

Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиад төст шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг гэмтээх болон бусад олон хүндрэл үүсгэдэг (ялангуяа эхээс урагт халдвар дамжих үед хүүхэд амигүй төрөх нь элбэг тохиолдоно).

Антибиотикоор эмчлэгдэнэ.

Бэлгийн герпес

Бэлэг эрхтний ойролцоо шарх гарах ба энэ нь өвдөлт, загатнаа ихтэй байдаг. Шинж тэмдэг арилсан ч

вирус биед үлдэж халдвар тараасаар байдаг.

Вирусын эсрэг эмчилгээ илэрч буй шинж тэмдгийг арилгадаг ч бүрэн

эмчилдэггүй.

Гепатит В

Ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжих, халуурах, нүд шарлах, хэвлийгээр өвдөх, өтгөн хүрэн өнгөтэй шээх

Амрах, эрүүл хоолны дэглэм барих, вирусын эсрэг эмчилгээ хийдэг.

Халдварлах зам

А. Өвчтэй хүний үрийн шингэн, үтрээний шүүрэл нь хавьтагчийнхаа биед нэвтрэн орох нөхцөл бүрдсэн бэлгийн хавьтлын үед халдвар дамжина. Ер нь бэлгийн замын халдвар аваад байгаа нийт хүмүүсийн 80 гаруй хувь нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар халдвар авсан болох нь тогтоогдсон.

В. Эрүүл эсэх нь баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбүүлэх болон бохир зүү тариур, арьс салст гэмтээгч бусад багаж хэрэглэлийг ариутгалгүйгээр хэрэглэснээс халдвар дамжина.

С. Халдвар авсан эхээс урагт эхсээр, хөхүүл хүүхдэд хөхний сүүгээр дамжин халдаж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэг

Бэлгийн замын ихэнх халдварын үед тодорхой шинж тэмдэг илрэхгүй буюу маш бүдэг илрэх нь нийтлэг байдгийг мартаж болохгүй. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, БЗДХ авсан нийт хүмүүсийн 50-иас дээш хувьд нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол шинж тэмдэг бүдэг илэрдэг. Ихэнх БЗДХ-ын үед шинж тэмдэг мэдэгддэггүй ч, зарим тохиолдолд шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд хүмүүс БЗДХ авсан эсэхээ өөрөө мэдэхгүй байж болно. Тухайлбал зарим БЗДХ-ын үед ХДХВ-ийн халдварын нэгэн адил ямар ч шинж тэмдэг илэрдэггүй учраас халдвар авсан эсэхээ мэдэхгүй, улмаар халдварыг бусдад халдаах боломжтой. Тиймээс шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ хийлгэхээс нааш халдвар авсан эсэхээ мэдэх боломжгүй гэсэн үг.

Илэрч болох шинж тэмдэгүүд:

Шээсний сүв үтрээнээс хэвийн бус ялгадас гарах Бэлэг эрхтэн шулуун гэдэсний орчимд яр, цэврүү, шарх гарах Шээх үед сүвээр шархирч өвдөх Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөх Бэлэг орчмоор загатнах Бэлэг эрхтэн буюу түүний орчимд чинэрч өвдөх

Эрэгтэйчүүдэд шодойноос янз бүрийн өнгө, үнэртэй ялгадас гарна. Эмэгтэй хүний үтрээнээс гардаг шүүрлийн хэмжээ ихсэн, өнгө нь өөрчлөгдөж, эвгүй үнэртэй болно. Мөн ойр ойрхон шээс хүрэх, шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх, хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх шинж тэмдэг илэрч болно.

Эдгээрээс аль нэг нь илэрвэл айж түгшсэний хэрэггүй, харин цаг алдалгүй эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх нь чухал. Эдгээр өвчин, халдварыг зөвхөн мэргэжлийн эмч хүн үнэн зөв оношилж эмчлэн, хожим учирч болзошгүй сөрөг үр дагавраас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч чадна. Гэхдээ шинжилгээ хийлгэх нь урьдчилан сэргийлэлт биш гэдгийг байнга санах нь зүйтэй.

БЗДХ-ын хүндрэл

Эмэгтэйчүүдэд

БЗДХ-ын үед нөхөн үржихүйн эрхтнүүд голлон гэмтэж үрэвсдэг. Халдвар авсан үед шээсний суваг, үтрээ, умайн хүзүүний сувгийн үрэвсэл илэрч халдварыг эмчлээгүй тохиолдолд халдвар цааш даамжран, аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлдэг.

Умай, умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвслийг бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл гэж нэрлэдэг. Эдгээр эрхтэн үрэвсэх нь ураг зулбах, умайн гадуур жирэмслэх, дутуу төрөх, үргүйдэлд хүргэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Умайн гуурсан хоолой үрэвссэн тохиолдолд амархан битүүрч бөглөрдөг. Умайн гуурсан хоолой битүүрэх нь эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсэх гол шалтгаан болдог. Умайн гадуурх жирэмслэлтийн улмаас дотуур цус алдаж, амь насанд аюул учирч болно.

Эрэгтэйчүүдэд

БЗДХ-ын үед шээсний суваг, төмсөгний дайвар, түрүү булчирхай гэмтэж, шээсний суваг нарийсах, үргүйдэл үүсэх аюултай. Үрийн суваг дарагдаж битүүрснээс эр бэлгийн эсийг гадагшлах боломжгүй болгон үргүйдэлд хүргэнэ. Эрэгтэйчүүдийн хувьд бүх өвчлөлийн 1/3 нь бэлгийн сулрал, мөн дотоод бэлэг эрхтний үрэвсэл, үргүйдэл мэтийн хүндрэл гардаг. Өвчлөгчдийн 46%-д нь түрүү булчирхай, төмсөгний үрэвсэл, хор уршиг үүсдэг.

БЗДХ нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцоог гэмтээх, үхэлд хүргэх цаашилбал халдвартай эхээс урагт эхэсээр дамжин халдах,төрөх үед гэмтсэн арьс салтаар болон хөхүүл үед хөхний сүүгээр хүүхдэд халдах аюултай.

Эзэмшүүлэх мэдлэг, чадвар:

Сурагчдын амьдралын хэв маягийг зөв хэвшүүлэх зорилгоор БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга зам, зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн оролцооны болон идэвхтэй арга зүйгээр заах хэрэгтэй.

Согтуурал нь БЗДХ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг

Архи согтууруулах ундаа нь таны өөртөө тавих хяналтыг сулруулж, бэлгийн харьцааны хувьд таны гаргах зөв шийдвэрт сөргөөр нөлөөлөх нь лавтай. Иймд та харилцаандаа тавьсан хязгаараа зөрчихгүйн тулд архийг тохируулан хэрэглэхийн зэрэгцээ ямар нэг хэмжээгээр уусан үедээ бэлгийн хавьталд орох боломжийг бүрдүүлэхгүй байхыг хичээх нь зүйтэй

Урьдчилан сэргийлэлт

Аюулгүй бэлгийн хавьтал гэж юуг хэлэх вэ?

Үнсэх, гар хангалга хийх, илж таалах, бэлгэвчийг зөв хэрэглэн бэлгийн хавьталд орох, хиймэл эрхтэнг зөвхөн өөртөө хэрэглэх зэрэг үрийн болон үтрээний шүүрэл харилцан бие биедээ хүрэлцэхгүй байдлаар бэлгийн дур хүслээ хангах тухай ойлголт юм.

Бэлгийн хавьтлаар халдвар авахаас 100% сэргийлэх боломж бий

Бэлгийн хавьталд орох нь хоёр хүний хамтын шийдвэр байдаг бөгөөд харилцан бие биенийхээ санаа бодлыг хүндэтгэх ёстой. Бэлгийн хавьтлыг тэвчиж тууштай байснаар алдах юмгүй. Харин ч хүсээгүй үедээ жирэмслэх, БЗДХ-т өртөхөөс 100% хамгаалах хамгийн найдвартай арга юм. Энэ аргыг гэр бүл болж хараахан амжаагүй байгаа өсвөр залуучууд сонгоход хамгийн тохиромжтой арга гэж зөвлөдөг.

Хосууд бие биедээ үнэнч байх

Эхнэр нөхөр болон хосуудын бэлгийн замын халдвараас сэргийлэх үндсэн арга бол харилцан бие биедээ үнэнч байх явдал мөн.

Олон улс оронд эмэгтэйчүүд нөхөрт гарч, түүндээ үнэнч байхыг эрхэмлэж байгаа ч энэ өвчний халдвараас тэднийг найдвартай хамгаалах арга болж чадахгүй байна. Учир нь хоёр талаас харилцан бие биедээ үнэнч байх тэр тусмаа эрчүүдийн хувьд хариуцлагатай хандах асуудал шаардлагын хэмжээнд биш байгаатай ихээхэн холбоотой.

Хосууд харилцан бие биедээ итгэж бэлгийн найдвартай харьцаанд орох түвшинд хүрсэн бол бэлгийн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах нь хэн хэндээ шудрага хэрэг болохын сацуу ямар ч түвэггүйгээр хэрэгжих үйлчилгээ төв, орон нутагт аль хэдийнээ бий болжээ.

Бэлгэвчийг зөв хэрэглэж хэвших

Шаардлагатай тохиолдолд бэлгэвчийг зөв хэрэглэх мэдлэг дадал эзэмшин байнга биедээ авч явах нь хэн бүхний өөрийгөө хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдвараас сэргийлэх найдвартай арга юм.


Сэтгэгдэл үлдээх

01:37 , 2020-02-14 .. Бичсэн: Зочин
хөхний сүүгээр дажихуу


{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax