Гараа савандаж угаацгаая

Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт

16:09 , 2013-09-15 .. Бичигдсэн: Сургалт .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд “ үндэсний хөтөлбөр, Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас дэвшүүлж буй зорилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас  2013-2014 оны хичээлийн жилд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх , боловсролын байгууллагын менежмент,  чадавхыг сайжруулах,  багш,  хүүхэд бүрийг  хөгжүүлэх талаар дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна.

Зорилго: Боловсролын  чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах,  бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар  багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны зорилт болон бусад

 

Нийслэлийн  зорилт

 

Хариуцах

 

Хэрэгжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд

1.1   Нийслэлд   сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын  хувийг  71,0, бага боловсролын  хамран сургалтын цэвэр жинг 91.2,     суурь боловсролын цэвэр жинг  91.4,  төгсөлтийн хувийг бага ангид 100, дунд ангид 98, ахлах ангид 98.5, зургаан настны хамран сургалтыг 96.0, нэгдүгээр ангийн элсэлтийг 100 хувьд хүргэж, сургууль завсардалтын индексийг 0.05  хүртэл бууруулна.

 

 

САЗХ, ХШҮХ

ЕБС, цэцэрлэг, БХ , багш нар

1.2 5920 суудал бүхий  9 сургууль, 350 ор бүхий 4 цэцэрлэг,  1 спорт заалыг  ашиглалтад хүлээж авна.

ЗСХ

ЕБС, цэцэрлэг, БХ ,ЗСХ

1.3 Боловсролын удирдах ажилтны үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах замаар боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

ЗСХ, САЗХ

НБГ, ЕБС, цэцэрлэг, БХ , багш нар

1.4  Боловсролын  стандарт,   шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, түгээх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

 

 

 

САЗХ

 

НБГ, ЕБС, цэцэрлэг, БХ , багш нар

1.5 Сургалтын байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, багш, сурагч, эцэг эх, хэрэглэгчдэд зориулсан өөрийн үнэлгээний   даалгаврын санг бүрдүүлнэ.

1.6 Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг  чадавхжуулан  бие даасан бүтээлч үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдлыг өрнүүлэн, сургууль, цэцэрлэгийн үр дүнтэй  менежмент, арга технологийн  санг бий болгоход дэмжиж, түгээн дэлгэрүүлэх  үйл ажиллагааг зохион байгуулна.

 

ЗСХ, САЗХ

НБГ, ЕБС, цэцэрлэг, БХ

1.7   Боловсролын байгууллагын нийгмийн ажилтныг  давтан сургах, мэргэшүүлэх, тэдний хөгжлийг дэмжин чадавхжуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 

 

САЗХ

НБГ, төрийн бус байгууллагууд

1.8    Багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын тоног төхөөрөмж, материал, хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамжийг сайжруулна.

 

САЗХ, ЗСХ

НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг

1.9   Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх  ажлыг эхлүүлнэ.

ЗСХ, ХШҮХ

НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг

  1.10. Олон улсын боловсролын чиг хандлагад нийцүүлэн багшийн хөгжлийг хангахын   тулд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж,  харилцан туршлага судлах  үйл ажиллагааг бүхий л талаар дэмжинэ.

 

ЗСХ

БМДИ, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг

 

Хоёр. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд

2.1 Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулж  байгууллага түшиглэсэн дугуйлан, секц, клубын үйл ажиллагааг дэмжинэ.

 

 

САЗХ

 НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг, ТББ

2.2 Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг эхлүүлж, авьяасыг бүх талаар нээх, хөгжүүлэх, амжилтад хүргэх арга зүйг боловсруулж, түгээх ажлыг хэрэгжүүлнэ.

 

САЗХ

БХүрээлэн, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг

 

Гурав.“Ном” хөтөлбөрийн хүрээнд

3.1   Сурагчдыг бүтээлчээр ном унших арга барилд сургах, хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. 

 

САЗХ

БХүрээлэн, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг,багш,эцэг эх

3.2   Ангийн номын санг  баяжуулах  ажлыг бүх талаар дэмжиж сургуулийн номын сан, “Багш хөгжил” төвүүдийг  хэрэгцээт номоор хангах ажлыг зохион байгуулна.

 

САЗХ

БЯ, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг

Дөрөв. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд

4.1. Багшийн хөгжлийг  дэмжих ажлын  хүрээнд “Сайн туршлагын сан”-г бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж  түгээн дэлгэрүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

 

 

САЗХ

БМДИ, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг, багш нар

 4.2.Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалд үндэслэн      багшийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

САЗХ

БМДИ, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг, багш нар

 

 

 

Тав. Нийслэлийн эдийн засаг нийгмийн   зорилтын хүрээнд

 

5.1 Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжин, хорт зуршлаас                            сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлж,  сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллана. .

 

ХШҮХ

НЭМГ, НБГ, ДБХ, сургууль, цэцэрлэг, багш нар

5.2 Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, багшийн ажлыг  бодитой үнэлэх, урамшуулах тогтолцоог бий болгон хэрэгжүүлнэ.

 

ЗСХ

НТГ,НБГ, ДБХ

5.3 Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж,  баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

ЗСХ

Архив МХГ,НБГ,ДБХ

5.4 Иргэдийн насан туршийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг сайжруулахын тулд Гэгээрэл хөгжлийн төвүүдээр дамжуулан шат дараалсан арга хэмжээ авч ажиллана.

 

САЗХ

НБГ, Насан ТБТ, ГХТ

5.5 Иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн үүсгэл санаачилгаар цэцэрлэг байгуулах  тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулж,  төрийн бус цэцэрлэг, сургуулиудыг дэмжин ажиллана.

 

ХШҮХ

НБГ,НЗДТГ


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax