Гараа савандаж угаацгаая

Гэдэсний халдварт өвчин

15:56 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос
 Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан: Бохирлогдсон хоол хүнс , ус хэрэглэх Халдвартай хүнтэй цуг байх Бохир гар

Эмчилгээ

Өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хийнэ. Шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалууд орно. Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ.

Баримтлах дэглэм:

1. Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах

2. Хоолны дэглэм баримтлана: Үүнд:

Олон төр...


Гахай хавдар

15:54 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос
 Гахай хавдар нь шүүгдэгч вирусээр үүсдэг, булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Дамжих зам нь агаар дуслаар, хүнээс хүнд өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга, халбага, тоглоом зэргээр халдварладаг гэж үздэг. Ихэвчлэн 4-15 насны хүүхдүүд өвчилнө. Хөхүүл насны хүүхдүүд эхээсээ идэвхгүй дархлаа авсан байдаг тул өвчилдөггүй.

Урьдчилан сэргийлэлт :

Өвчтөнг эмнэлэгт тусгаарлана Урьд нь/ гахайн хавдраар өвчлөөгүй 10 хүртэлх насны хүүхдүүдийг хавьтал болсон өдрөөс нь хойш 21 хоног хүртэл х...


Гар хөл амны өвчин

15:54 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос
 Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

Үүсгэгч

o Коксаки А16, энтеровирүс 71

o 70° спирт, 5% лизол, хлороформ, эфирт тэсвэртэй.

o Кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй.

o 50°С дээш хэмд идэвхгүйждэг.

Дамжих зам

o Өтгөн-ам

o Ахуй хавьтал

o Агаар дусал

Халдвар дамжих хүчин зүйл

o Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар

Нууц үе

o Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

o Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их...



ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун

15:51 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос
 ХДХВ/ДОХ-оос сэргийлэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Монгол улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай ч БЗДХ ихтэй, хүн амын дунд архидалт өндөр, бэлгэвчийн хэрэглээ хангалттай бус байгаа зэрэг эрсдэл ихтэй байгаа учраас хүүхэд залуучуудад ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.

Хүний дархлал хомсдолын вирүс /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм. ХДХВ нь Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчнийг үүсгэдэг. ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус, ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол...



Бэлгийн замын халдварт өвчнүүд

15:45 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос
 Зорилго: Энэхүүү сэдвийг 7-11 дүгээр ангид тухайн сурагчдын ерөнхий мэдлэг, өмнөх төсөөлөл, нас биеийн онцлогт тохируулан арга зүйн боловсруулалт хийж, хичээлээ заахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Иймд эрүүл мэндийн хичээл зааж байгаа багш та бүхэн нэгж болон ээлжит хичээлийн бэлтгэлээ хангахдаа бидний нийтэлсэн мэдээллийг зөв боловсруулан оновчтой ашиглахыг хүсье. Мэдээлэл гэсэн хэсэгт зөвхөн багш танд зориулсан, мэдлэгийн санд нэмэр болох мэдээллийг оруулсан тул шууд сурагчдад дамжуулж болохгүйг анхаарна уу.

Аргачлал:

Хичээл 1

БЗДХ-ын талаарх мэдээллийг сурагчдаар гаргуулах, нэмэлт мэ...



Хүний бруцеллёз өвчин, түүнээс сэргийлэх зөвлөмж

21:24 , 2013-03-31 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос

Хүний бруцеллёз өвчин нь олон эрхтэн тогтолцоог гэмтээж, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах, хүндрэл нь тахир дутуу болгох хандлагатай,  мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин.  
Уг өвчний үений хэлбэр нь яс үе мөч, тулгуур эрхтэнг гэмтээж тахир дутуу болох, мэдрэлийн хэлбэр нь сэтгэх чадвар, оюун ухааныг муудах, дотор эрхтэний хэлбэр нь уушиг, зүрх, элэг, дэлүүг гэмтээх,  шээс бэлгийн замын хэлбэр нь бөөр, давсагны үйл ажиллагаа ба бэлгийн чадавх сулрах, үргүйдэлд хүргэх уршигтай. 
Бруцеллёз өвчний үүсгэгч нян (бруцелл) нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд өвчтэй мал тө...



Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний тухай

21:19 , 2013-03-31 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос

Амьсгалын цочмог халдвартай хүүхдийг оношлох эмчлэх удирдамж

Нэг.  Өвчтэй хүүхдийг эрэмбэлэх  зарчим

Өвчтэй хүүхдийг эмнэлэгт ирмэгц даруй хүнд хөнгөнөөр эрэмбэлэн ангилж тусламж үзүүлнэ. Үүнд

-      Амьдралын заалтаар нэн даруй эмчилгээнд оруулах шаардлагатай ”яаралтай шинж” илэрсэн хүүхэд;

-      Цаг алдалгүй тусламж үзүүлэх шаардлагатай ”тулгамдсан шинж” илэрсэн хүүхэд;

-      ”Яаралтай шинж”  болон  ”тулгамдсан шинж”-ийн аль аль нь илрээгүй ”яаралтай бус тохиолдол”-ын алин болохыг ялгана.

 

1.    Яаралтай шинж”-д:

Амьсгал бөглөрөлт Амьсгал гачаалын (дистресс) шинжийн хүнд хэлбэрТ...


Вируст гепатит өвчнөөс сэргийлэх зөвлөмж

21:12 , 2013-03-31 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. Холбоос

Вируст гепатит нь элгийг сонгомлоор гэмтээдэг, хоорондоо харилцан адилгүй вирусүүдээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм
Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн (А,В,С,D,Е,G,F,TT) вирус байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусын халдварууд зонхилон тохиолддог. 

1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч идэр залуу насны хүн амын дунд уг вирусын халдвар ихэвчлэн тохиолдож байна. Манай улсад бүртгэгдэж байгаа вируст гепатит өвчний 85-90%-ийг...



Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд