Гараа савандаж угаацгаая

Гар хөл амны өвчин

15:54 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

Үүсгэгч

o Коксаки А16, энтеровирүс 71

o 70° спирт, 5% лизол, хлороформ, эфирт тэсвэртэй.

o Кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй.

o 50°С дээш хэмд идэвхгүйждэг.

Дамжих зам

o Өтгөн-ам

o Ахуй хавьтал

o Агаар дусал

Халдвар дамжих хүчин зүйл

o Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир, гар

Нууц үе

o Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

o Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Өртөмтгий бүлэг

o Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.

o Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг.

o Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь 4 хүртэлх насанд тохиолддог.

Эрсдэлт хүчин зүйлс

o Энтеровирус: өндөр халдвартай

o Хүүхэд, ялангуяа 4 хүртэл насныхан өндөр эрсдэлтэй

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү эрсдэлтэй Өвчтэй хүүхдүүдийн ойрын хавьтал

o Гэр бүл дотор болон ясли, цэцэрлэгт халдвар хамгийн их дамждаг

o Гэр бүл дотор халдвар 2догчоор дамжих түвшин: 52%(нэг гэрийн хүүхдүүд 84%, үеэлүүд 83%, эцэг эх 41%, эмээ, өвөө 28%, нагац ах, эгч 26%) (Тайваньд хийсэн судалгаа, 94 гэр бүл, 433 гэр бүлийн гишүүд)

o Гэр бүлийн хавьтлуудад шинж тэмдэг илрэх хувь өндөр байсан (94%:29%) 


Сэтгэгдэл үлдээх

19:18 , 2020-10-22 .. Бичсэн: Зочин
Yaaj emchleh be turhleg tos gj bhgui yu

15:45 , 2017-05-21 .. Бичсэн: Зочин
Yaj anagaah we?
Ene dr alga bn


{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax