Гараа савандаж угаацгаая

ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун

15:51 , 2013-09-15 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 ХДХВ/ДОХ-оос сэргийлэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Монгол улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай ч БЗДХ ихтэй, хүн амын дунд архидалт өндөр, бэлгэвчийн хэрэглээ хангалттай бус байгаа зэрэг эрсдэл ихтэй байгаа учраас хүүхэд залуучуудад ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.

Хүний дархлал хомсдолын вирүс /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм. ХДХВ нь Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчнийг үүсгэдэг. ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус, ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн шинжлэх ухааны нэр томъёоны товчлол юм. "Олдмол" гэсний учир нь хүн амьдралынхаа явцад олж болно гэсэн утгатай юм. Дархлал Хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болох утгыг агуулжээ.

ХДХВ нь өвчний эсрэг бие махбодийг хамгаалдаг дархлалын тогтолцоог гэмтээдэг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд хүмүүс эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг.

Зайлшгүй эзэмшүүлэх мэдлэг, чадвар:

ХДХВ/ДОХ-ын халдварлах замууд

ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана.

Бэлгийн замаар Цусаар ДОХ-ын халдвартай эхээс урагт эхэсээр, төрсний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана.

БЗДХ-тай хүмүүс ХДХВ-ын халдварт илүү амархан өртдөг. Учир нь бэлгийн замын бусад өвчнүүд хүний бэлэг эрхтэний арьс салстыг өвчлүүлж, үрэвсүүлж хэврэгшүүлдэг. Мөн зарим БЗДХ-ийн үед ил яр, шарх гардаг. Хэврэгшсэн арьс, салст яр шархаар ХДХВ амархан нэвтрэн ордог.

Арьсанд үсэг, шивээс хийх, зүү эмчилгээ хийлгэх зэрэг арьсыг хатгаж цоолох ямар ч хэрэгсэл, үс авах, засах цахилгаан багаж зэрэг нь хүний цус наалдуулж хоцорсноос ХДХВ-г дамжуулан тараах боломжтой байдаг.

ХДХВ халдварлахгүй замууд:

ХДХВ-ийн халдвартай хүний дээр дурдсан шингэнүүд өөр хүний биед орох ямар ч боломжгүй замууд /агаар, хоол хүнс, гар болон ахуй орчны эд зүйлс г.м/

ХДХВ нь агаарт удаан хугацаагаар амьд байж чадахгүй. Түүнчлэн хүний биеийн гадна байгаа ХДХВ нь халаах, хатаах, савантай усаар угаах, халдваргүйжүүлэх, угаалгын бодисоор цэвэрлэх үед гэмтэж устана. Асгарсан цус, үрийн шингэн болон биеийн бусад шингэн нь аюул багатай боловч тэдгээрийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй.

Мэдээлэл:

ХДХВ-ийн халдварыг илрүүлэх

Хүний цусанд эсрэг бие /нян, вирусийн эсрэг бие махбодийн хамгаалах урвалын үр дүнд үүсдэг/ халдварт өртснөөс хойш 2-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд илрэхгүй байж ч болно. Энэ хугацааг "Цонх үе" гэнэ. ХДХВ-ийн эсрэг биет цусанд байгаа эсэхийг тодруулах зорилгоор цусны шинжилгээ хийдэг. Тэгэхээр цусанд вирус илрэхгүй харин түүний эсрэг үүссэн эсрэгт биет илэрдэг. Шинжилгээний хариу нь эерэг буюу +, сөрөг буюу – гарна. Хэрвээ + байвал ХДХВ-ээр халдварласан гэж үзнэ. Эсрэг биет үүсэхэд 6-8 долоо хоногийн хугацаа шаардагддаг тул хэрвээ халдвар авчихсан хэрнээ эсрэг биет үүсэж амжаагүй үед шинжилгээ өгвөл энэ нь сөрөг буюу – гардаг. Ийм учраас дахин шинжилгээ өгөх шаардлагатай.

ХДХВ/ДОХ өвчний үед илрэх шинж тэмдэг

ХДХВ-ийн халдвар ба ДОХ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм. ХДХВ-ээр халдварласнаас хойш ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хүртлэх хугацааг ХДХВ-ийн халдвартай үе гэж үздэг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоо гэмтэж дархлалын хомсдолд орох хүртэл дунджаар 6 сараас 10 жил хүртэл үргэлжилдэг. ХДХВ-ийн халдвартай хугацаанд хүмүүс эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай. ХДХВ нь хүний дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ-ын үе шатанд хүний дархлал дутагдсанаас тухайн хүний биеийн ерөнхий байдалд өөрчлөлт орж, олон өвчний шинжүүд илэрч эхэлдэг .

ДОХ-ын үед хүрэхэд илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь:

Биеийн жин буурах Байнга ядрах Шөнө хөлрөх Хүзүү суга цавины булчирхай томрох Амьсгаадах, хуурай ханиах

ДОХ өвчнийг одоогоор төгс эмчлэх эм, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга байхгүй боловч сэргийлэх бүрэн боломжтой.

Бататгал:

Дараах сэдвийн хүрээнд харилцан ярилцах, дүрийн тоглолт буюу жүжигчилсэн тоглолтыг хийх нь үр дүнтэй.

Хүний биеийн зарим шингэн болон шимэгчдээр ХДХВ-ийн халдвар дамжихгүй болохын учир

Нэг дусал шүлсэнд байгаа ХДХВ-ийн хэмжээ нь цусыг 1000 дахин шингэрүүлсэнтэй тэнцдэг. Хэрвээ шүлсээр халдвар тардаг байсан бол ханиалгах, найтаах, үнсэлтээс болсон халдвар авсан хүмүүсийн тоо хавьгүй олон байх байсан биз. Нэг дусал нулимсанд байгаа ХДХВ-ийн вирусын хэмжээ нь цусыг 100 дахин шингэрүүлсэнтэй тэнцдэг. Шумуулын нэг удаагийн сорсон цусан дахь ХДХВ нь хүнд халдвар үүсгэх хэмжээнээс бага, шумуулын гэдсэнд орсон ч үржих боломжгүйн дээр тэрхүү цөөн тооны вирусийг хүний бие мах бодийн хамгаалалтын тогтолцоо дайран устгадаг.

Мансуурал яагаад ДОХ-ын аюулыг ихэсгэдэг вэ?

Доорхи 3 шалтгаанаас мансуурлын үед ХДХВ-ийн халдварт өртөх эгзэгтэй гэж үздэг. Үүнд:

Тариурыг дамжуулан хэрэглэх нь халдвар авах боломжийг ихэсгэнэ. Тариурыг сайн ариутгалгүй бие биедээ дамжуулан хэрэглэвэл цусны өчүүхэн хэсэгт ХДХВ байвал халдвар авах магадлал ихсэнэ. Бохирлогдсон тариурыг 1 удаа хэрэглэхэд халдварын магадлал 0,5-10% байдаг. Гэхдээ олон удаа хэрэглэнэ гэж үзвэл энэ тоо бүр ч өснө. Халдвараас сэргийлэх арга хэмжээ авч чадахгүйд хүрнэ. Мансууруулагч бодис нь хүний мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ухамсарт үйлдэл хийх чадварыг бууруулна. Энэ үед хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох илүү эрсдэлтэй. Мансууруулах бодисыг тарианы хэлбэрээр хэрэглэхэд төдийгүй хар тамхи татах, үнэрт бодисыг үнэрлэхэд ч илэрч гарна. Мансууруулагч бодисонд дархлалын үйл ажиллагааг бууруулах бодис байдаг. Мансууруулах бодисыг хэрэглэснээр зөвхөн ДОХ өвчнөөр зогсохгүй бусад / мэдээж БЗДХ ч орно/ халдварт өвчинд өртөх эрсдэл ихэснэ.

Гэрийн даалгавар:

Дараах хэлбэрийн зөвлөмж бичих даалгавар байж болно.

ХДХВДОХ ба урьдчилан сэргийлэлт

БЗДХХДХВДОХ-ын халдварыг бэлгийн хавьтлын замаар авахаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах цагаан толгой нь Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх буюу ТҮБ-ын дүрмийг сахих явдал юм.

Тэвчих гэдэг нь тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, Үнэнч байх гэдэг нь гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх өөрөөр хэлбэл зөвхөн ганц бэлгийн хавьтагчтай байх, дээрх 2 дүрмийг хэрэглэх бололцоогүй тохиолдолд Бэлгэвчийг зааврын дагуу зөв, тогтмол хэрэглэн, бэлгийн харьцааны аюулгүй байдлыг сахих гэсэн утгатай.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax