Гараа савандаж угаацгаая | |
хэл яриа хөгжүүлэх дасгалХэл яриаг хөгжүүлэх аргууд Өгүүлэх эрхтнийг ярихад бэлтгэх хэрэгтэй үүний тулд амьсгалын, уруулийн, хэлний дасгалууд Амьсгалын дасгалыг хийлгэхдээ амаар гүнзгий амьсгал авч хамраар гаргана. Уруулын дасгалыг хийлгэхдээ уруулаа цорвойлгоно, инээмсэглэнэ /эцэг эх, багш хүүхэдтэйгээ толины өмнө сууж дагуулан хийнэ/ Хэлний дасгалыг хийхдээ бэлтгэл үед хүүхдийн авиан сонсголыг хөгжүүлэх ажил зэрэг хийгдэх ёстой дараа нь дагуулан дуурайлгах аргаар хүүхдээ авиа, үе, үг хэлүүлж аажимдаа холбоо үг, өгүүлбэр ярьж сурахад нь туслана дохио зангаагаар харилцахаас зайлсхийх, магтаж урамшуулж байх хэрэгтэй Өгүүлэх эрхтэний дасгал Зугаалга Амаа хагас ангайна. Хэлээ суллаж, өргөн хавтгай болгож доод уруул дээр тавина. Ийм байдалд хэлийг 10-15 сек барих ба 8-10 удаа хийнэ. Дасгалыг хийж байх үед хэл чичигнэхгүй, хэлний булчинг сулласан байна. Зүү
Цаг Хэлээ 2 тийш ээлжлэн хөдөлгөнө. Багш удаавтар тоолж түүний дагуу хүүхэд дасгалыг 15-20 удаа хийнэ. Энэ үед доод эрүү хэлийг дагаж хөдлөхгүй байх ёстой. Дүүжин даажин Хэлээ гаргаж, дээш доош хөдөлгөнө. Багшийн тооллын доор 10-15 удаа хийнэ. Дасгалыг хийх үед доод эрүү дээш, доош хөдлөхгүй байх ёстой. Аяга
Цорго
Тагнай таших
Дасгал хийхэд анхаарах зүйл Дасгалуудыг хийлгэхдээ дасгалын тоог хүүхдийн чадамж, нас биений онцлогт тулгуурлан эхлээд цөөн, дараа нь хэд хэдэн удаа, сүүлдээ 15 хүртэл удаа хийлгэнэ. Гэхдээ хүүхдийг залхтал, ядартал хийлгэх хэрэггүй. Хүүхдийнхээ онцлогт тохируулан хийлгээрэй. Дасгалыг дуурайлган хийлгэж сургахдаа та хүүхдийн хамт толины өмнө хичээллэх ёстой. Хүүхэдтэйгээ хэт өндөр, хэт нам биш дуугаар дунд зэргийн хэмнэлтэйгээр ярьж харьцах,бодит зүйлийг заан нэрлүүлэх, зураг үзүүлж тайлбарлах, яриулах, үлгэр өгүүллийг уншиж өгч ойлгосоныг нь яриулах зэргээр үгийн нөөцийг байнга нэмэгдүүлэн хөгжүүлэх,хүүхдийг хамт олны дунд оруулснаар үе тэнгийнхэнтэйгээ болон бусад хүмүүстэй харьцаж сурна.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЭМЯБШУЯ НЭМГ НБГ АнгилалуудХууль, эрх зүйн актҮдийн цай хөтөлбөр Зөвлөмж Халдварт өвчин Сургалт Урьдчилан сэргийлэх үзлэг Сүүлийн бичлэгүүдэмчийн ажил үүрэгЭмч нарыг дүгнэх журам цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас хэл яриа хөгжүүлэх дасгал Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт I хагас жилийн семинарын хуваарь Гэдэсний халдварт өвчин Гахай хавдар Гар хөл амны өвчин ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун Бэлгийн замын халдварт өвчнүүд Менингококкт хардвараас сэргийлье Найзууд |