Гараа савандаж угаацгаая

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний тухай

21:19 , 2013-03-31 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Амьсгалын цочмог халдвартай хүүхдийг оношлох эмчлэх удирдамж

Нэг.  Өвчтэй хүүхдийг эрэмбэлэх  зарчим

Өвчтэй хүүхдийг эмнэлэгт ирмэгц даруй хүнд хөнгөнөөр эрэмбэлэн ангилж тусламж үзүүлнэ. Үүнд

-      Амьдралын заалтаар нэн даруй эмчилгээнд оруулах шаардлагатай ”яаралтай шинж” илэрсэн хүүхэд;

-      Цаг алдалгүй тусламж үзүүлэх шаардлагатай ”тулгамдсан шинж” илэрсэн хүүхэд;

-      ”Яаралтай шинж”  болон  ”тулгамдсан шинж”-ийн аль аль нь илрээгүй ”яаралтай бус тохиолдол”-ын алин болохыг ялгана.

 

1.    Яаралтай шинж”-д:

Амьсгал бөглөрөлт Амьсгал гачаалын (дистресс) шинжийн хүнд хэлбэрТөвийн хөхрөлт Шокийн шинж (хялгасан судасны дүүрэх хугацаа 3 секундээс удаашрах, судасны лугшилт суларч олширсон)Ухаан алдах (ком) ТаталтСуулгалтаас үүдэлтэй хүнд хэлбэрийн шингэн алдалт хаан балартсан  буюу унтаарах, нүд хонхойх, арьсны хуниас буцаж тэниих нь удаашрах – эдгээрээс 2 шинж илэрч байвал)

 

Дээрх шинж илэрсэн хүүхдэд харьяалал болон дараалал харгалзахгүй үзэж шинжлэнэ

       2. Хэрвээ хүүхдэд яаралтай шинж илрээгүй тохиолдолд  “тулгамдсан шинж” буй     эсэхийг шалга. Үүнд:

           Хоёр хүртэл  сартай өвчтэй хүүхэд

          Амьсгал хямрал

          Биеийн халуун: 38,5 хэмээс дээш

          Бэртэл гэмтэл болон яаралтай мэс засал шаардлагатай

          Бусад эмнэлгээс хэвтүүлэн эмчлүүлэхээр яаралтай шилжин ирж буй хүүхэд

          Хүнд тураал

          Цонхийж цайсан

          Хүчтэй өвдөлттэй

          Цочромтгой ба тайван бус эсвэл унтаарсан байдал

          Хордолт

          Хүнд түлэгдэлт

          Хоёр хөлийн  хаван

Эдгээр шинжүүдийг 6Х+3Б+2Ц+ 1А гэж цээжилж тогтоож болох юм.

 Тулгамдсан шинжтэй хүүхдийн дарааллын эхэнд үзэж тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Хоёр.  Томуу томуу төст өвчний  эмчилгээний  ерөнхий зарчим

Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ

Хүүхдийн халууныг буулгахдаа ХӨЦМ-ийн удирдамжийг баримтал. Үүнд: биеийн температур 37.5°С буюу түүнээс дээш бол халуурсан; 38.5°С ба түүнээс дээш бол өндөр халуун гэж үнэлнэ. Халуунтай хүүхдийг хөнгөн хувцаслаж, агаарын сэлгэлцэл сайтай дулаан өрөөнд байлгаж, шингэн уух юм хангалттай сайн өгөх нь зүйтэй.

Парацетамол (15 мг/кг/удаа, 6 цагийн зайтай).Ибупрофен (5-10 мг/кг/удаа, хоногт 2-3 удаа, нийт 3-5 хоног).  Халуун бууруулах эмийн тун хэтрэхээс болгоомжил!!!Аспирин (ацетилсалицилийн хүчил) болон пирамидоныг  хэрэглэхгүй!!! Тархи ба элгийг гэмтээх, Рея-ийн хамшинжээр хүндрэх эрсдэлтэйг анхаар!!!

Жич: Хүүхдийн халууралтын шалтгаан тодорхой байвал үндсэн өвчнийг эмчил.

    2.        Антибиотик эмчилгээ

Томуу, томуу төст өвчин   хүндрэх эрсдэлтэй бөгөөд дараах эмнэлзүйн шинж илэрсэн тохиолдолд антибиотик хэрэглэнэ. Үүнд:

Амьсгалахад төвөгтэй буюу саадтай байх Чихээр хүчтэй өвдөх24 цаг ба түүнээс дээш хугацаанд бөөлжихНойрмоглох буюу унтаарах Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд:  

Уушгины хатгалгаагаар хүндэрсэн тохиолдолд нянгийн эсрэг эмчилгээг сонгохдоо ХӨЦМ-ийн удирдамжийг баримтална. Үүнд: үүсгэгчийн эсрэг 1-р сонголтын эм: амоксициллин, 2-р сонголтын эм: кларитромициныг тохирох тунгаар хэрэглэ.

Мөн бензилпенициллин, ампициллин, гентамицин, хлорамфеникол, котримоксазол болон цефалоспорины бүлгийн антибиотикоос сонгож хэрэглэж болно.

Томуугаар өвчилсөн хүүхдүүдэд S.pneumoniae, H.Influenzae, S.аureus зэрэг нянгийн шалтгаант хатгалга, дунд чихний үрэвсэл элбэг тохиолддогийг харгалзан үзэж антибиотикийг сонгоно.

Пенициллинд харшилтай хүүхдэд кларитромицин болон цефуроксимыг д хэрэглэнэ.

    3.        Амьсгалын замын цэвэршүүлэх үйлийг сайжруулах эмчилгээ

Хоргүй зөөлөн эмээр хоолойн өвдөлт ханиалгалтыг эмчил (аньсны ханд, аньсны навчны ханд, зөгийн балтай сүү, чигатуссин).

Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг оройн цагаар хэрэглэхээс зайлсхийх!!Мукалтин, Амброксил, Читамон, Флудитек, Ацетилцистейны аль нэгийг тохирох тунгаар.

 

Хүчилтөрөгч эмчилгээ хийх заалт Хөхрөлт, төвийн хөхрөлт.Ууж чадахгүй (энэ нь амьсгалын хямралаас болсон бол).Цээж хонхолзох шинжтэй.Амьсгал 1 минутанд ≥ 70.Амьсгал авалт, гаргалт саадтай болох.Хүчилтөрөгчийн дутал (SpO2< 90%).

 

Онцгой  анхаарах шинжүүд Ухаантай эсэхийг үнэлэхАмьсгал, зүрхний цохилтыг тоолохАмьсгалах хөдөлгөөний өөрчлөлтийг ажиглахАмьсгалын чимээг (шуугиант амьсгал, хяхатнаа амьсгал) сонсохАмьсгал хүйтэн эсэхийг үнэлэхГэдэс дүүрэхХалуунтай боловч гар хөл хөрөх

 

Гурав: Амьсгал дутмагшлын  эмчилгээний зарчим

Гуурсны агчил, бөглөршил давамгайлсан амьсгалын дутмагшил (амьсгал гаргалт саадтай, шуугиантай амьсгалтай үед): Түргэн үйлчилгээт гуурс тэлэгчийг (сальбутамолын цацлага, сальбутамолын манант утлага, адреналин, альбутерол, аминофиллин, теофиллин г.м) тохирох тунгаар хэрэглэ.Цээжийг 30-45 градус налуу байлгана.Хүчилтөрөгч эмчилгээ: хамрын ац гуурсаар эсвэл хошуувчаар 2-4 л/минутаас доошгүй өгнө. Амьсгалуулж байгаа агаарын хүчилтөрөгчийн концентрацийг 50-60% (FiO2=0.5-0.6) байлгана.Шаардлагатай бол мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, амьсгалыг бага эзэлхүүнээр удирдах зарчмыг баримтлах (амьсгалын эзлэхүүн: TV=6-8 мл/кг). Шингэний тооцоо хийж шингэн сэлбэх хордлого тайлах уусмал: физиологийн уусмал, Рингер лактат, шаардлагатай үед альбумин авч болно. Шингэн сэлбэхдээ хүнд тураалтай эсэхийг анхаар.Хориглох зүйлс:  реополиглюкин, гемодез, цус, шинэ хөлдөөсөн сийвэн.

 

Шуугиант амьсгалтай үед сальбутамолын цацлага (аэрозоль) болон манант утлагыг хэрэглэх тухай.

Аэрозоль цацлагын тунлах төхөөрөмжинд 6-9 л/мин хурдтай агаарын урсгал орж байж ажиллана. Энэхүү агаарын урсгалын эх үүсвэрээр хийн компрессор, баллонтой хүчилтөрөгч болон хөл шахуурга ашиглаж болно.

Гуурс тэлэгч эмээ 2-4 мл физиологийн уусмалд хийж дуустал нь цацлага хийнэ. Сальбутамол 2.5 мг (5 мг/мл-ын 0.5 мл уусмал ); альбутерол 0.05-0.15 мг/кг 1 удаагийн тунгаар, шаардлагатай бол 20 минут тутамд давтана, дунджаар 4-6-8 цагаар. Эсвэл сальбутамол  уухаар 0.1-0.2 мг/кг авч болно.

Хэрэв дээрхи аргаар сальбутамол өгөх боломжгүй эсвэл утлага үр дүнгүй бол:

Эпинефрин (адреналин) арьсан дор 1:1000 уусмалаас 0.01мл/кг-аар (дээд тун нь 0.3 мл) тооцоолж шингэлээд 1.0 мл-ийн тариураар арьсан дор тарина; 15 минутын дараа давтаж болно.

Хэрэв гуурс түргэн тэлэгч эм бэлдмэлүүд үр дүнгүй, шуугиант амьсгал хадгалагдсаар байгаа болон гуурсан хоолойн багтраа өвчний дахилтын үед дор дурдсан эмчилгээнүүдээс сонголт хийж хэрэглэж болно.

Кортикостероид: преднизолон 1-2 мг/кг, эсвэл дексаметазон 0.2 мг/кг судсаар, булчинд, хоногт 2-3 удаа, 3 хоног.  Хэрэв гуурсны агчил давамгайлсан бол магнийн сульфат (0.25% уусмалаас 0.2 мл/кг) судсаар физиологийн уусмалаар шингэлж аажим дусааж, 1-3 өдөр дараалж авна.Допамин 3-5 мкг/кг/мин 24 цагаар үргэлжлүүлэн тогтвортой үр дүнд хүртэл авч болно.

    2.        Амьсгалын дээд замын бөглөршил буюу төвөнхийн бачуурлын үеийн тусламж (амьсгал авалт саадтай, хяхатнаа амьсгалтай бол)

·         Тайван байлгах.

·         Дексаметазон, 0.5-0.6 мг/кг, судсаар эсвэл булчинд, 1-3 удаа.

·         Шаардлагатай бол мөгөөрсөн хоолойд гуурс тавих.

    3.        Тархины эмгэгшлийн (энцефалопати) эмчилгээ

·         Хүчилтөрөгч дутлын эсрэг эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх.

·         Тархины дутмагшил хэдий чинээ гүнзгий байна төдий эрт дексаметазон авна (0.5-0.6 мг/кг/удаа).

·         Тархины хаванг түргэн бууруулахад эхний ээлжинд салуретик (фуросемид) ба осмодиуретик (маннитол) зэргийг хэрэглэнэ.

·         Фуросемид 1-2мг/кг тунгаар, судсанд. Шээсний ялгаралтаар хоногийн тунг тохируулна.

·         Тархины дислокаци үүсэх аюултай хүнд үед осмодиуретикийг яаралтай хэрэглэнэ. Маннитол 0.25-1.0 г/кг тунгаар тооцож түүний 20 хувийг 15 минутанд багтааж хурдан дуслаар хийнэ.

 

    4.        Амьсгалын цочмог дистресс хамшинжийн (АЦДХШ) эмчилгээ

Хүчилтөрөгч эмчилгээнд үл намдах хөхрөлт хадгалагдсаар байгаа үед уушги хүнд гэмтсэн гэж үзнэ.

·         Зохистой хооллох, шингэний менежементыг зөв явуулах, зүрх судасны үйлийг дэмжих, гемодинамикийг хянах зэрэг дэмжих арга хэмжээ чухал.

·         Уушгины артерийн даралтыг бууруулахын тулд диуретик хэрэглэх, шингэний ачааллыг хязгаарлах зэрэг нь уушгины үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ тавиланд эерэг нөлөөтэй.

·         Амьсгал удирдах зарчим. Үүнд: (А) Бага эзэлхүүнээр (6-8 мл/кг) амьсгал удирдах буюу уушги хамгаалах стратегийг баримтлах, (Б) Амьсгалуулж байгаа агаарын хүчилтөрөгчийн концентрацийг 50-60% байлгах, (В) Хүчилтөрөгчийн парциаль даралтыг (PaO2) 55-80 мм м.у.б түвшинд барихыг хичээх хэрэгтэй.

·         Витамин С, витамин Е зохих тунгаар хэрэглэж болно.

·         Эссенциале форте, 2.5-5.0 мл, судсаар, өдөрт 1-2 удаа, 5 хоног.

·         Кортикостероид (преднизолон, метилпреднизолон, дексаметазон) эмнэлзүйн шинж, өвчтөний биеийн байдалд үндэслэн авна. Үүнд: (А) метилпреднизолон, 1.0 мг/кг-аар 6 цаг тутам судсанд хийнэ. (Б) преднизолон 1.0 мг/кг/хоногт, өвчтөний биеийн байдлаар цаашдын тунг тогтооно. (В) хүчилтөрөгч эмчилгээнд үл намдах хөхрөлт илэрсэн үед дексаметазон 0,4 мг/кг судсаар, булчинд, өдөрт 1-2 удаа, 2-3 хоног.

·                     Курантил (дипиридамол) 5 мг/кг/ хоногт, 2 хувааж өгөх.

·                     Допамин 3-5 мкг/кг/мин үргэлжлүүлэн тогтвортой үр дүнд хүртэл.

·         Уушгины хавангийн шинж илэрвэл фуросемид 1-2 мг/кг, хоногт 1-2 удаа судсаар авна.

 

Дөрөв.  Вирүсийн эсрэг эмчилгээны зарчим

 

Эмийн нэр

Хүүхдэд

Дашрамын нөлөө

Оселтамивир

(тамифлу)

Нэг хүртэлх насны хүүхдэд зайлшгүй гэж үзвэл:

3 сар хүртэл 12 мг-аар, 3-5 сартайд 20 мг-аар,6-11 сартайд 25мг-аар,

12 цагаар, өдөрт 2 удаа, нийт 5 хоног

 

13 хүртэлх насны хүүхдэд биеийн жин нь:

15 кг хүртэл 30 мг-аар,15-23 кг бол 45 мг-аар,24-40 кг бол 60 мг-аар, 40 кг-аас их бол 75 мг-аар

12 цагаар, өдөрт 2 удаа, нийт 5 хоног

Элбэг тохиолддог:

·         Ходоод гэдэс хямрах

·         Ханиах

·         Амьсгал давчдах

·         Бие сульдах

·         Толгой хүчтэй өвдөх

·         Толгой эргэх

·         Нойргүйдэх

 

Ховор тохиолддог:

·         Арьсаар тууралт гарах

·         Харшлын урвал

·         Элэг цөсний үйл хямрах

·         Мэдрэл-сэтгэцийн эмгэг болон татах 

Занамивир

 

7  ба түүнээс дээш насны хүүхдэд 5 мг-ийн цацлагаас өдөрт 2 удаа, 10 мг/хоногт

Харшлын шалтгаант хатгалга болон гуурсны агчил (бронхоспазм) үүсгэх, ялангуяа амьсгалын замын архаг хуучтай хүмүүст болгоомжтой хэрэглэх

Тайлбар: Оселтамивирыг  креатинины ялгаралт 1 минутанд 30 мл-ээс бага байвал өдрийн тунг 50% бууруулж 75 мг-аар 1 удаа өгнө.

Ремантадин, 0.05 шахмал:

Томуу томуу төст өвчний үед  ( томуугийн В вирүсийн халдвар) хордлого тайлах үйлчилгээтэй.

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax