Гараа савандаж угаацгаая

Вируст гепатит өвчнөөс сэргийлэх зөвлөмж

21:12 , 2013-03-31 .. Бичигдсэн: Халдварт өвчин .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Вируст гепатит нь элгийг сонгомлоор гэмтээдэг, хоорондоо харилцан адилгүй вирусүүдээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм
Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн (А,В,С,D,Е,G,F,TT) вирус байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусын халдварууд зонхилон тохиолддог. 

1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч идэр залуу насны хүн амын дунд уг вирусын халдвар ихэвчлэн тохиолдож байна. Манай улсад бүртгэгдэж байгаа вируст гепатит өвчний 85-90%-ийг А вируст гепатит өвчин эзэлдэг ба жил бүрийн 9-12 дугаар саруудад дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг 1 нас 2 сартай болон 2 настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа.

Халдварын эх уурхай нь Вируст гепатит өвчний шарлалттай, шарлалтгүй, балархай хэлбэрийн цочмог болон архаг өвчтэй хүн, вирус хадгалагч эрүүл хүн уг халдварын эх уурхай болно. 

Халдвар хэрхэн дамжиж халдварлах вэ? 
А вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг.
В,С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэснээр арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах явцад шарх, шалбархайгаар дамжин халдварлаж өвчлүүлнэ. Халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох, ойрын хавьталд байх, вирус тээгч, өвчтэй эхээс урагт халдвар дамжина.  

Хэзээ хамгийн халдвартай байх вэ? 
А вируст гепатитын өвчний халдвартай байх
хугацаа нь нууц үеийн сүүлийн хагасаас өвчний анхны шинж тэмдэг мэдэгдэж эхлэснээс хойших эхний хэдэн өдөр хамгийн их халдвартай байна..
В вируст гепатит өвчний халдвартай байх
хугацаа нь өвчний шинж тэмдэг эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө эхлэн өвчний эмнэлзүйн цочмог үеийн турш үргэлжилдэг. 
С вируст гепатит өвчний халдвартай байх
хугацаа нь өвчний шинж тэмдэг эхлэхээс долоо хоногийн өмнөөс, ихэнх өвчтөнд тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг байна. 
D вируст гепатитын
өвчний халдвартай байх хугацаа нь цочмог үеийн туршид өвчтөний цус нь халдвартай байна. 

Нууц үе гэдэг нь вирус хүний биед нэвтрэн орсноос хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг хэлнэ. Жишээлбэл, А вируст гепатит өвчний нууц үеийн хугацаа нь 15-50 хоног, В вируст гепатит 45-180 хоног, С вируст гепатит 14 -180 хоног байна. Нууц үеийн үргэлжлэх хугацаа нь хүний биед нэвтрэн орсон вирусын тоо хэмжээ, хоруу чанар зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.

Вируст гепатит өвчний үед дараах шинж тэмдгүүд зонхилон илэрнэ. Үүнд:
Арьс салст шарлах, эсвэл шарлалтгүйгээр шээс өтгөрөх, огиудас хүрэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжис цутгах, бөөлжих, суулгах, ам гашуу оргих, хэвлийгээр эвгүй оргих, аюулхайд хөндүүрлэн өвдөх, баасны өнгө цайрах 
•Томуу төст шинж
халуурах, жихүүдэс хүрэх, нус гоожих, 
Ядарч, сульдах – унтамхай, ноомой, уцаартай болох, ядрах, түрүүлгээ харж хэвтэх, нойр хүрэх 
Үе мөчөөр өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.  

Вируст гепатит өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
А вируст гепатит өвчнөөс сэргийлэх:
А вируст гепатитын эсрэг вакцин тариулах 
Гараа бохирдсон тухай бүрд нь тогтмол угаах 
Хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих 
Түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх 
Ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
Хүнсийг шавьж, хортон мэрэгчээс хамгаалах
Гудамж талбайд бохир ус асгах, хог хаях, ил бие засч орчны хөрс, усыг бохирдуулахгүй байх 

В,С вируст гепатит өвчнөөс сэргийлэх:
Вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах. Бага насны хүүхэд товлолын дагуу, товлолын наснаас дээш насныхан, насанд хүрэгсэд сайн дурын вакцинд хамрагдаж болно 
Эмнэлгийн бус орчинд шаардлагагүй тариа хэрэглэх, цус сэлбүүлэхээс татгалзах
Ариутгаагүй багажаар шивээс хийлгэх, чих, арьсаа цоолуулахгүй, зүү тавиулахгүй байх
Эмнэлэг болон гоо сайхны үйлчилгээ хийлгэх бол ариутгасан, цэвэр багажаар танд үйлчилгээ хийж байгаа эсэхийг өөрөө хянаж, шаардлага тавьж байх
Арьс, салстаа гэмтээхээс сэргийлэх, гэмтсэн тохиолдолд халдвар орохоос хамгаалах
Шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэхгүй байх
Бэлгийн замаар халдвар авахаас сэргийлж тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж хэвших 
Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадал хэвшилтэй болгох 

Вируст гепатит өвчнөөр өвчилсөн тохиолдолд яах вэ?
Танд вируст гепатит өвчний аль нэг шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай өрхийн эмчид хандан шинжилгээ хийлгэх шаардлагатай. 
Вируст гепатит өвчний аль ч хэлбэрийн үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийх, өвчнийг үл тоомсорлох, архагшуулах нь эрүүл мэндэд хохирол, амь насанд аюул учруулж болзошгүй. 
Та өвчлөөд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ч эмчийн зааврын дагуу хоол ундны болон хэвтэрийн дэглэм, эмчилгээний горимыг баримтлах нь зүйтэй.
Эмнэлгээс гарах үедээ эмчлэгч эмчээс зөвлөгөө авч цаашид эмчийн хяналтад байж, бүрэн эдгэрэхэд анхаарал тавих хэрэгтэй. 
Элэгний үрэвслүүд ялангуяа В,С вирусын халдварууд зарим тохиолдолд архагших, вирус тээгч болох, алсдаа элэгний хатуурал, хавдрын урьдал шалтгаан болж болзошгүй байдгаас сэрэмжлэх нь зүйтэй. 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax