Гараа савандаж угаацгаая

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Огноо: 2012/06/27 Дугаар: 2016 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2012/06/27 Дугаар: 2016 Улаанбаатар хот

 

       Удирдамж батлах тухай

 

 

            Засгийн газрын 2011 оны 108 тоот тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор  ТУШААХ НЬ:

 

            1. Сургууль, хүүхдийн байгууллагад цочмог халдварт өвчнөөс сэргийлэх   арга хэмжээний удирдамжийг нэгдүгээр, Цочмог халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээний удирдамжийг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

            2. Дээрх удирдамжийг хэрэгжүүлэх арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Нямхүү/, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга нарт  даалгасугай.

            3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Төгсдэлгэр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

САЙД                                             Н. ХҮРЭЛБААТАР

 


 

                               Эрүүл мэндийн  сайдын 2012 оны 06 сарын 27

өдрийн  216 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

Сургууль, хүүхдийн байгууллагад цочмог халдварт өвчнөөс

сэргийлэх  арга хэмжээний удирдамж  

 

                Нэг.  Удирдлага, зохион байгуулалт

1.1. Энэхүү удирдамжийг сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгуулага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.

1.2. Халдварт өвчин гарахад нөлөөлж болзошгүй хүчин зүйлийн эрсдлийн

үнэлгээг  тухайн байгууллага  жил бүр хийж холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

         1.3.  Мэргэжлийн их эмч ажиллуулна;

          1.4. Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний бодис, материалд шаардагдах зардлыг  жил бүрийн  төсөвт тусгайлан  тусгана.

 

                                      Хоёр. Эрүүл ахуйн  шаардлага

            2.1. Анги, бүлгийн хүүхдийн тоог эрүүл ахуйн стандарт хэмжээнд байлган нягтралыг багасгах;

            2.2. Эрүүл ахуйн норм, нормтив, стандарт, ариун цэврийн дүрэм, холбог дох зааврын дагуу орчны эдэлбэр газрыг тохижуулан  зүлэгжүүлж, явган хүний зам, автомашины, зогсоол, хог хаягдлыг түр агуулах цэг зэргийг байгуулсан байх;

             2.3. Анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө тасалгаа бүрийн агааржуулалт, гэрэлтүүлэг, дулааныг эрүүл ахуйн стандарт хэмжээнд байлгах;

            2.4.  Халуун, хүйтэн усаар  тасралтгүй хангах;

            2.5. Гал тогоо, цайны газарт ариун цэврийн дүрмийн шаардлагыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах;

            2.6.  Бие засах газрын суултуур, гар угаагуурын тоог стандартын хэмжээнд байлган, эрүүл ахуйн  шаардлагыг  хангах.

 

Гурав. Цэвэрлэгээ, халдваргүйтгэл

            3.1.  Чийгтэй цэвэрлэгээг анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;

3.2. Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж

зориулалтаар нь хэрэглэн,  халдваргүйтгэх;

3.3 .Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2 хувийн сод, угаагч нунтаг бүхий

халуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;

3.4. Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;

             3.5. Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд

өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх.

Дөрөв.  Сургалт, сурталчилгаа

            4.1. Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсад, эцэг эхийн дунд халдварт өвчний улиралчлал угтуулан "Эрүүл зан үйл"-ийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохиох;

            4.2.  Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх талаар үйлчилгээний ажилчин бүрт сургалт хийж,  сертификат олгох;

              4.3. Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сурагч, хүүхэд, багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсад, эцэг эхэд вакцин тариулах, эмчийн заавраар тарилга хийлгэх үеийн  аюулгүй байдал, В, С, Д вируст гепатит зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх  сургалт хийх;

              4.4. Гар угаах зөв дадал, хэвшлийг сурагч, хүүхэд, багш, туслах багш үйлчилгээний ажиллагсдын дунд эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах;

Тав. Хоол, хүнсний аюулгүй байдал

5.1. Өдрийн хөнгөн зууш, үдийн хоолоор үйлчлэх үед  хүнсний аюулгүй

байдлыг хангах;

            5.2. Гал тогоо, цайны газарт хүнсний бүтээгдэхүүн сонгох, хадгалах, бэлдэх, түгээх, хэрэглэх болон аяга, таваг, сав хэрэглэлийг угааж, цэвэрлэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах;

            5.3. Халуун хоол цай, буцалсан аарц, төрөл бүрийн жимс жимсгэнээр үйлчлэх арга хэмжээг зохион байгуулах;

              Зургаа. Эрүүл мэндийн байдлын хяналт

              6.1. Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх  ажлыг зохион байгуулан үр дүнг тооцон хэлэлцэж байх;

 6.2. Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсд ын цочмог халдварт  өвчнөөр өвчилсөн, дархлаажуулалтад хамрагдсан байдлын судалгааг гаргаж,  дархлаажуулалтанд хамруулах  зэрэг холбогдох арга хэмжээ авах;

            6.3. Сурагч, хүүхэд бүрийг улирлын байдалд тохируулан хувцаслуулах талаар сурагчид, эцэг, эхэд  ярьж зөвлөх,  хяналт тавих;

            6.4. Сурагч, хүүхэд бүрийн биеийн байдлыг өдөр бүр ажиглан хяналт тавьж  томуу төст өвчин зэрэг халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг гэрт нь буцаан оношлогоо, эмчилгээ хийлгэх;

            6.5. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгийн иллэгийг томуугийн

улиралд өглөө, орой бүр хийх аргад сурагч, хүүхэд бүрийг сургаж, хэвшүүлэх.

 

 Долоо. Өвөрмөц сэргийлэлтийн арга хэмжээ

7.1. Заавал хийлгэх дархлаажуулалтын хамралтын байдалд хяналт тавьж,

хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтанд холбогдох журмын дагуу хамруулах талаар эцэг, эхтэй хамтран ажиллах;

7.2.        Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдыг  сайн

дурын дархлаажуулалтад хамруулах, ажлыг  зохион байгуулах;


                Эрүүл мэндийн сайдын  2012  оны 06 сарын

           27     өдрийн 216 тоот тушаалын  хоёрдугаар

                       хавсралт 

 

           Сургууль, хүүхдийн байгууллагад цочмог халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээний удирдамж

 

Нэг. Мэдээ, мэдээлэл

1.1. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл  “Халдварт өвчнийг яаралтай мэдээлэх хуудас”-ны асуумжийн дагуу халдварт өвчний тандалтын нэгж /нийслэл/, өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвд утсаар мэдээлнэ;

1.2. Халдварт өвчний тохиолдлын мэдээг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, сум, дүүргийн эрүүл мэндийн төвөөс тухай бүр  авна;

1.3. Халдварт өвчтэй хүнтэй хавьтал болсон сурагч, хүүхэд, багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдаас өвчний сэжиг илэрвэл яаралтай тусгаарлан холбогдох эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

 

Хоёр.  Түр хязгаарлах

            2.1.Цочмог халдварт өвчин гарсан анги, бүлэгт тухай халдварт өвчний

нууц үеийн хугацаанд шинээр хүүхэд авах, анги, бүлгүүдийн хооронд шилжилт хөдөлгөөн хийхгүй  байна;

            2.2. Халдварт өвчин гарсан анги, бүлгийн  хүүхдүүдэд  холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран үзлэг, хяналт хийнэ;  

            2.3. Шаардлагатай тохиолдолд засаг даргын шийдвэрээр үйл ажиллагааг түр хязгаарлах арга хэмжээ авна.

                          

                               Гурав.  Хяналт, тандалт

            3.1. Өвчлөл бүртгэгдсэн анги, бүлгийн хүүхдийн дунд холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран үзлэг, тандалт хийнэ;

            3.2. Ясли, цэцэрлэгт өглөө бүр хүүхдийн биеийн байдлыг хянан өтгөн шингэнийг ажиглан шаардлагатай тохиолдолд халууныг үзэж өвчний сэжиг илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлнэ;

            3.3. Халдварт өвчний дэгдэлтийн үед мэргэжлийн байгууллагатай хамтран тандалт, судалгаа хийнэ.

              

Дөрөв. Цэвэрлэгээ, халдваргүйтгэл

            4.1. Гэдэсний халдвар болон ахуйн замаар дамждаг халдварт өвчин гарсан анги, бүлэгт халдваргүйтгэл, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар  хийлгэнэ;

            4.2. Байнгын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг энэхүү тушаалын нэгдүгээр

хавсралтын 3 дугаарт заасны дагуу хийнэ;

            4.3. Дотуур байр, ясли, цэцэрлэг, зуны амралт, сувилалын зэрэг хүүхдийн байгууллагуудын цагаан хэрэглэл, гарын алчуур зэргийг тусгай уут саванд хадгалж угаалгын газарт хүргэн, угааж, халдваргүйтгүүлнэ.   Гудас, дэвсгэр, хивс, дэр хөнжлийг нар, салхинд 12-24 цагаар тавьж, гүвж, сэгсрэх зэрэг механик аргаар халдваргүйтгэх буюу дезкамерын халдваргүйтгэл хийлгэнэ;

             4.4. Гар угаах нөхцлийг бүрдүүлэн угаалгын чанарт байнга хяналт тавина;

             4.5. Хоол, унд идэж уухын өмнө, бие зассаны дараа хүүхдийн гарыг заавал савандаж угаалгана;

            4.6. Халдварт өвчин гарсан анги бүлгийн хоол ундны сав, аяга, таваг,

халбага, сэрээг шарах, жигнэх, буцалгах аргаар ариутгана;

             4.7. Ус хийх лааз, савыг зориулалтын угаагч бодисоор угааж, цэвэр усаар 

2-3  удаа зайлж цэвэрлэнэ;

4.8. Ялаа, шавж, мэрэгчийг  устгах арга хэмжээ авна.

 

                      Тав. Сургалт, сурталчилгаа

            5.1. Сургалт, сурталчилгааны арга хэмжээг эрчимтэй зохион байгуулна;

            5.2. Хүүхэд, эцэг, эх,  багш, үйлчилгээний   ажиллагсадад халдварт өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг сурталчилгааны материалыг тараана.

 

                                       Зургаа. Өвөрмөц сэргийлэлтийн арга хэмжээ

            6.1. Мэргэжлийн байгууллагатай хамтран дархлаажуулах арга хэмжээ зохион байгуулна;  

6.2. Вирусийн эсрэг эм бэлдмэл, иммуноглобулин зэргийг  эмчийн заавраар хэрэглэнэ.

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 21 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ЭМЯ
БШУЯ
НЭМГ
НБГ

Ангилалууд

Хууль, эрх зүйн акт
Үдийн цай хөтөлбөр
Зөвлөмж
Халдварт өвчин
Сургалт
Урьдчилан сэргийлэх үзлэг

Сүүлийн бичлэгүүд

эмчийн ажил үүрэг
Эмч нарыг дүгнэх журам
цэцэрлэгийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
цэцэрлэгийн үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн албан хаагч-үзлэгийн мэдээ авах хуудас
Сургуулийн үзлэгийн мэдээ авах хуудас
хэл яриа хөгжүүлэх дасгал
Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилийн зорилт
I хагас жилийн семинарын хуваарь
Гэдэсний халдварт өвчин
Гахай хавдар
Гар хөл амны өвчин
ХДХВДОХ-ын талаарх үндсэн ухагдахуун
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Менингококкт хардвараас сэргийлье

Найзууд




:-)
 
xaax